Дорнод аймаг маргаашаас эхлэн "Шар түвшин"-д шилжилхээр боллоо

2021/05/20
Дорнод аймаг маргаашаас эхлэн "Шар түвшин"-д шилжилхээр боллоо
Дорнод аймгийн төв Чойбалсан хот болон 3 суманд сүүлийн 21-40 хоногт хүн амын дундаас халдвар илрээгүй тул 2021 оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын Шар түвшинд шилжүүлэхээр аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлэл өглөө.
2. Маргааш буюу мөн оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07.00-22.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
3. Хязгаарлах үйл ажиллагаа:
⁃ Уралдаан, тэмцээн
⁃ Гэр бүлийнхээс бусад аялал зугаалга
⁃ Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
⁃ Диско баар
⁃ Цахим тоглоомын газар
⁃ Хүүхдийн тоглоомын төв
⁃ Нийтийн бүжиг
5. Сургалтын төв, сүм хийд, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт клубыг нэг ээлжинд 10-аас илүүгүй хүнтэйгээр, спорт заалыг 20-оос илүүгүй хүнтэйгээр, үзвэр үйлчилгээг нийт суудлын 30-аас илүүгүй хувиар, нийтийн халуун ус, сауны үйл ажиллагааг хүчин чадлын 30-аас илүүгүй хувиар 07:00 – 19:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.
6. 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг 10.00-22.00 цагийн хооронд зөвшөөрсөн.
7. 2021 оны 05-р сарын 21-ний өдрөөс эхлэн Баян-Уул сум дахь улсын чанартай замын хяналтын цэгээр холбогдох журмын дагуу зорчих боломжтой болсон.
8. Хот хооронд болон сум хоорондын хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46-р тушаалаар баталсан түр журам болон аймгийн Онцгой комиссын 2021 оны 72 -р тогтоолоор баталсан түр журмын дагуу зохион байгуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.
9. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул сумаас Улаанбаатар, мөн Улаанбаатар хотоос дээрх 3 сумд руу зорчигч тээврийн автобус зорчихоор төлөвлөсөн ба тус автобусаар Коронавирусын эсрэг дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 14 хоносон иргэд зорчих боломжтой
Дорнод аймаг маргаашаас эхлэн "Шар түвшин"-д шилжилхээр боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх