Эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор дархлаажуулна

2021/05/17
Эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор дархлаажуулна
Эрүүл мэндийн сайдын А/296, 297 дугаар тушаалын дагуу Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлтээр хийгдэх зохицуулалтын хүрээнд туйлын эсрэг заалтаас бусад эрүүл мэндийн шалтгаанаар вакцинжуулалтад хамрагдаагүй түр хойшлуулсан иргэдэд 2021.05.14-ний өдрөөс БОЭТ-ийн төрөх тасгийн В1 зааланд зүрх судас, мэдрэл, гэмтэл, арьс харшил, хавдрын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, биеийн байдлыг үнэлэн, вакцинд хамруулах юм.
Дээрх шалтгаантай иргэд ирэхдээ эрүүл мэндийн карт, шинжилгээ хийлгэж байсан мэдээлэл, томографикийн зураг зэрэг бичиг баримтаа бүрэн авч ирнэ үү.
Мөн 13 сумаас дээрх шалтгаант иргэдийг 13А бичгээр БОЭТ-д дархлаажуулалтыг хийх тухай Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээллээ.
Эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор дархлаажуулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх