Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 8110 суулгац тарьжээ

2021/05/17
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 8110 суулгац тарьжээ
Энэ хаврын "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн БОАЖГ-аас бүх аж ахуйн нэгж, байгууллагыг дэглэм баримтлуулан цөөн хүнтэй баг гаргаж, нийтийн эдэлбэр газарт мод тарих, усалж арчлах, ногоон байгууламж, цэцэрлэгт гудамж талбай байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн өрхийн цэцэрлэг, төгөл, ногоон байгууламжтай болох иргэдийг дэмжсэнээр мод тарих өрхийн тоо өмнө жилээс 1 дахин нэмэгдлээ.
Өнөөдрийн /2021.05.14/ байдлаар 14 суманд 49 байгууллага, 21 аж ахуйн нэгж, 3822 өрх нийт 12 төрлийн 3-6 настай 8110 ширхэг суулгацыг тарьж, услан арчилж байна гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Баян-Уул, Чойбалсан сумд өрх бүр 2 мод аян зарлаж насанд хүрсэн иргэний тоогоор мод тарьсан сайн жишиг хэрэгжиж байна.
Энэхүү мод тарих ажил энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 8110 суулгац тарьжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх