"Байгууллагын төгөл"-д 7 байгууллагаас хариуцсан талбайнхаа модны усалгаа, арчилгаа хийжээ

2021/05/10
"Байгууллагын төгөл"-д 7 байгууллагаас хариуцсан талбайнхаа модны усалгаа, арчилгаа хийжээ

Цар тахалын энэхүү хөл хориотой нөхцөл байдалд тохируулан Чойбалсан хотын нийт байгууллага аж ахуйн нэгжүүдэд хорио цээрийн дэглэм зөрчихгүйгээр аль болох олны бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар ажилчдын хуваарь гарган орчин тойрны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийн тохижилтоо сайжруулан нэмэгдүүлэх, Чойбалсан олон улсын нисэх буудлын авто зам дагуу байгуулсан “Байгууллагын төгөл”-дэх пайз бүхий өөрийн хариуцсан талбайгаа эргэж, нөхөн тарилт хийх, арчлах, услах, орчны хогийг цэвэрлэх чиглэл хүргүүлж ажиллаж байна. Өнөөдөр "Байгууллагын төгөл"-д 7 байгууллагаас хариуцсан талбайнхаа модны усалгаа, арчилгаа хийгээд байна.

"Байгууллагын төгөл"-д 7 байгууллагаас хариуцсан талбайнхаа модны усалгаа, арчилгаа хийжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх