Сүүлийн 24 цагт Дашбалбар суманд нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021/05/08
Сүүлийн 24 цагт Дашбалбар суманд нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймгийн Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅ СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
1 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтот бүс нутгаас 47 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 241 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад Хэрлэн суманд 192 иргэн, бусад суманд 323 иргэн байна. 236 PCR шинжилгээ хийгдсэн. 1 эерэг гарлаа.
Вакцинжуулалтын 1 дүгээр тунд 26606 иргэн, 2 дугаар тунд 6617 иргэн хамрагдсан байна.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 47
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 17
-Дашбалбар суманд: 5+1
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 27+1
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -16
Хүндэвтэр -2
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 133 иргэн, дам хавьтлын 237 иргэн байна.
✅АСУУЛТ ХАРИУЛТ:
1. ӨНӨӨДӨР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАЛААР ТОДРУУЛБАЛ?
Дашбалбар сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан иргэний 3 дахь удаагийн давтан шинжилгээ эерэг гарсан. Гэртээ цуг тусгаарлагдаж байсан 1 иргэнийг хамтад нь Халдвартын тасагт зөөвөрлөн авчраад байна.
Сүүлийн 24 цагт Дашбалбар суманд нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх