18-49 насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ

2021/05/07
18-49 насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ч.ОЮУНАА ДОРНОД АЙМАГТ ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАЖ БАЙГАА ТУХАЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЛАА.
 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд вакцины 1 дүгээр тунд 20830 иргэн, 2 дугаар тунд 6266 иргэн хамрагдаад байна. Дорнод аймаг 4 удаагийн татан авалтаар 40 гаруй мянган хүн тун вакцин авч, өнөөдөр 5 дахь удаагийн татан авалтаа хийж байна. Иргэдийн хамрагдалт сайн байгаа учир өрхийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын багууд дээр БОЭТ-ийн 6 баг нэмэгдэн өргөн хэмжээнд ажиллаж байна.
 
05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлсэн нийт хүн амын вакцинжуулалт 3 хоногийн хугацаанд 50-аас дээш насны иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдсан учир маргааш /2021.05.08/ 18-49 насны иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Тиймээс харьяа багийнхаа вакцинжуулах цэг дээрээ хамрагдахыг анхааруулж байна.
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. 2 ТУНГАА ХИЙЛГЭСЭН ИРГЭД СУМД РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХ УУ?
Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зорчих эсэхийг шийдвэрлэнэ. 2 тунгаа хийлгэсэн гээд дэглэмээ баримтлахгүй, маскаа зүүхгүй, дураараа явж болохгүй гэдгийг анхааруулж хэлмээр байна.
 
2. ЗАРИМ ИРГЭД ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТТАЙ УЧИР ХИЙЛГЭХГҮЙ БАЙГАА. ХАРИН ЗАРИМ ИРГЭД САЙН ДУРААРАА БИ ХИЙЛГЭХГҮЙ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА. БОЛОХ УУ?
Эсрэг заалттай иргэд вакцин хийлгээгүй гээд эрх хязгаарлагдахгүй. Харин өөрийнхөө дураар хийлгэхгүй гэсэн асуудал байж болохгүй. Таны энэхүү өрөөсгөл ойлголтоос болоод гэр бүл тань, бусад иргэд эрсдэл орно. Тиймээс бид бүгдээрээ хийлгэж байж халдвар тархахгүй.
 
3. ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ВАКЦИН ГАРСАН УУ?
Үгүй. Одоогоор гаргаагүй байна.
18-49 насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх