Сумдын эрүүл мэндийн төвүүдэд II дугаар ээлжийн вакциныг нэгдсэн хяналт, зохион байгуулалтайгаар хүргүүллээ

2021/05/04
Сумдын эрүүл мэндийн төвүүдэд II дугаар ээлжийн вакциныг нэгдсэн хяналт, зохион байгуулалтайгаар хүргүүллээ
Хүн амын дархлаажуулах үйл ажиллагааны 2 дугаар үе шат албан ёсоор маргааш /2021.05.05/-ны өдрөөс аймгийн төвд болон бүх суманд нэгэн зэрэг эхэлнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотоос татан авсан вакцинаа ирсэн дариуд нь аймгийн төвийн болон, сумдын эрүүл мэндийн төвүүдэд нэгдсэн хяналт, зохион байгуулалтайгаар хүргүүллээ.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг 20 гаруй мянган тун вакциныг татан аваад байна, Эхний ээлжид 10 орчим мянган иргэд эхний тун вакциндаа хамрагдсан бол 2 дахь тун вакциндаа 4000 орчим иргэн хамрагдаад байгаа юм.
Хоёрдугаар ээлжийн дархлаажуулалтад Дорнод аймгийн хэмжээнд зорилтод бүлгийн 50-аас дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй 17 мянга орчим иргэдийг дархлаажуулах үйл ажиллагаанд хамруулна. Харин 2021.05.12-18-ны өдрийг хүртэлх хугацаанд:18-49 насны иргэдийг хамруулхаар төлөвлөжээ.
Хоёрдугаар ээлжийн вакцинжуулалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Цар тахалтай энэ хүнд цаг үед тэргүүн эгнээнд өвчний голомтод, иргэдээ эмчлэх, вакцинжуулах, шинжилгээ авах гээд олон ажилд чин сэтгэлээсээ, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа эмнэлийг ажилтан эмч, сувилагч, асрагч гээд бүх ажилтнуудад аймгийн Онцгой комисс, нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Цар тахлыг даван туулахын төлөө энгийн хэвийн амьдралдаа хурдан орохын төлөө бүгдээрээ хичээцгээе” гэж нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүддээ уриаллаа.
Сумдын эрүүл мэндийн төвүүдэд II дугаар ээлжийн вакциныг нэгдсэн хяналт, зохион байгуулалтайгаар хүргүүллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх