Дорнод ирээдүйн сангийн залуус Хэрлэн сумын Онцгой комисст 5.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж гардууллаа

2021/05/04
Дорнод ирээдүйн сангийн залуус Хэрлэн сумын Онцгой комисст 5.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж гардууллаа

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг Дорнодын залуусын үүсгэн байгуулсан "ДОРНОД ИРЭЭДҮЙ САН" Чойбалсан хот Хэрлэн сумын Онцгой комисст коронавирус /COVID-19/ тэмцэх ажилд зориулан 5 сая 500 мянган төгрөг хандивласныг хүлээлгэн өгчээ. Тус сангийн залуус өмнө нь Цагдаагийн алба хаагчдад мөн зорилтот бүлгийн айлуудад амны хаалтаар хүмүүнлэгийн тусламж үзүүлж, олон айл гэрт хүнсний дэмжлэг үзүүлсэн гээд Дорнод нутагруугаа чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулсан байна. Улаанбаатар хотоос илгээсэн хандивыг Дорнодын төлөөлөгч Х.Халиунаа Чойбалсан хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очирт хүлээлгэн өглөө. 

Дорнод ирээдүйн сангийн залуус Хэрлэн сумын Онцгой комисст 5.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх