Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмж бүртгэгдэн өвчлөл 46 боллоо

2021/05/03
Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмж бүртгэгдэн өвчлөл 46 боллоо
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
2 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтот бүс нутгаас 30 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 109 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 534 иргэн байна. 259 PCR шинжилгээ хийгдэж, 2 эерэг гарлаа.
ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 46
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 15+2
-Дашбалбар суманд: 5
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 16+5
-Шилжсэн: 1
ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -22
Хүндэвтэр -2
ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 369 иргэн, дам хавьтлын 910 иргэн байна. Хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.
 
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ӨНӨӨДӨР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАЛААР ТОДРУУЛЖ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ?
-Цагаан-Овоо суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлалтад байсан 2 хүүхдэд халдвар илэрсэн
.
2. ХӨЛ ХОРИО ХЯЗГААРЛАЛТАД БАЙГАА ХОРООЛОЛ БОЛОН БАЙРУУД ХЭЗЭЭ ЦУЦЛАГДАХ ВЭ?
-Өнөөдрийн аймгийн Шуурхай штабын хурлын шийдвэрээр ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Залуус хороолол, Илч хороолол, 70 дугаар байрны хөл хорио хязгаарлалтыг бүрэн цуцаллаа.
 
3. МЯНГАТЫН EF СУПЕРМАРКЕТ ХААЛТТАЙ БАЙНА. ТУС СУПЕРМАРКЕТЫН АЖИЛТНААС ХАЛДВАР ИЛЭРСЭН ҮҮ?
-Мянгатын EF супермаркетын ажилтны гэр бүл нь Хэрлэн номин бизнес төвийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар гэр бүлээрээ 04 дүгээр сарын 20-ны өдрөөс тусгаарлалтад байсан бөгөөд 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээгээр эерэг гарч батлагдсан. Иймээс хамт ажиллаж байсан ажилтнуудыг тусгаарлаж, мянгатын EF супермаркетын үйл ажиллагааг түр зогсоосон.
Сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмж бүртгэгдэн өвчлөл 46 боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх