Вакцинжуулалтад хамрагдах 50-иас дээш насны иргэдэд Өрхийн эрүүл, мэндийн төвөөс утсаар мэдэгдэнэ

2021/05/03
Вакцинжуулалтад хамрагдах 50-иас дээш насны иргэдэд Өрхийн эрүүл, мэндийн төвөөс утсаар мэдэгдэнэ
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2 дугаар ээлжийн дархлаажуулалтын хугацааг төлөвлөснөөс 5 хоногоор наашлуулж 05 дугаар сарын 05-ны өдрөөс аймгийн төв болон бүх суманд нэгэн зэрэг эхлүүлэхээр боллоо.
Вакцинжуулалт:
-05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд:
1. 50-иас дээш насны иргэд,
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
3. Архаг, хууч өвчлөлд өртсөн иргэд
05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд:
1. 18-49 насны иргэдэд тус тус хийгдэх юм.
Мөн дээрх хугацаанд:
- хүнс, мах, ногооны дэлгүүр, зах (өмнө нь бүх худалдагч хамрагдсан)
- хүнс, махны үйлдвэр,
- хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бүх ажилтнууд
- зочид буудал, дэн буудал
- үсчин гоо сайхан
- авто зам барилга угсралт, засвар
- газар тариалан, ногоо жимс тариаланчид
- сум хоорондын ачаа тээврийн жолооч
- банкны салбар
- газрын тос, уул уурхайн ашиглалтын аж ахуйн нэгжийн ажилтнууд хамрагдана.
ВАКЦИНЖУУЛАЛТЫГ БАЙНГЫН 4 ЦЭГ
1. ДБЭХС ТӨХК-ИЙН СПОРТ ЗААЛ - 1 ДҮГЭЭР БАГ, 5 ДУГААР БАГ
2. ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ - 4 ДҮГЭЭР БАГ /ЗАНГИАТ ХОРООЛОЛ/, 9 ДҮГЭЭР БАГ, 10 ДУГААР БАГ
3. ШИНЭ ХӨГЖИЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ - 6 ДУГААР БАГ, 11 ДҮГЭЭР БАГ
4. МЭРГЭЖИЛ, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ - 4 ДҮГЭЭР БАГ /ХАН-УУЛ ХОРООЛОЛ/, 07 ДУГААР БАГ
ТҮР 4 ЦЭГ
1. 08 ДУГААР БАГИЙН СПОРТ ЗААЛ - 8 ДУГААР БАГ
2. 06 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ - 2 ДУГААР БАГ, 3 ДУГААР БАГ
3. БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР - БУСАД СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧИД
4. БОЭТ - ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН, АЖИЛЛАГСАД
СУМДАД ТУСГАЙЛАН БЭЛТГЭСЭН БАЙНГЫН НЭГ ЦЭГ АЖИЛЛАНА.
 
Иргэн та хэзээ вакцинжуулалтад хамрагдах хуваарийг багийн ажлын алба, харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж хэн, хэзээ дархлаажуулалтад хамрагдах мэдээллийг таны утсаар холбогдож, өгөх болно. Тиймээс дархлаажуулалт хийгдэх цэгийн гадна яарч бөөнөөрөө цуглах шаардлагагүй гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдэгдлээ.
 
Иргэн та вакцинжуулалтад хамрагдахдаа гадна болон дотор хүн хоорондын 2,0 метрийн зай барих бөгөөд
- гараа халдваргүйжүүлэх
- биеийн халуунаа үзүүлэх
- амны хаалтаа орохдоо солих, гарахдаа солих
дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
ЛАВЛАХ УТАС:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР: 70583322, 99589095
ЯГААН ЦЭЭНЭ ӨЭМТ: 70584120
МЯНГАН ЖАРГАЛАН ӨЭМТ: 70583498
АСРАЛТ ҮЙЛС ӨЭМТ: 70583391
Вакцинжуулалтад хамрагдах 50-иас дээш насны иргэдэд Өрхийн эрүүл, мэндийн төвөөс утсаар мэдэгдэнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх