Хонины шинэ мах бөөний үнээр худалдаанд гарч эхэллээ

2021/05/03
Хонины шинэ мах бөөний  үнээр худалдаанд гарч эхэллээ
Коронавируст /COVID-19/ халдвар тархсан энэ үед Чойбалсан хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хямд үнээр мах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой барих зорилготой санал солилцох уулзалтыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн, АЗДТГ-ын ХОХБТХ, ХХААГ, Мал эмнэлгийн газар болон мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан юм.
Аймгийн Засаг даргын зүгээс мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд Улаанбаатар хотруу нийлүүлдэг махаа Дорнод аймгийн зах зээлд хүнсний дэлгүүрүүдэд хүн амын хүнсний хэрэгцээнд, бөөний үнээс хэтрүүлэхгүй худалдаалах саналыг тавьж, энэхүү саналыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үр дүнд дараах 2 арга хэмжээг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд:
1. Чойбалсан хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хямд үнээр мах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын тогтоол гаргаж, Дорнод аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу хүнсний зориулалтаар амьд мал, мах тээвэрлэхийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоох шийдвэр гарсан.
2. Үнийг тогтвортой барих зорилгоор "Талын таван өндөр трейд" ХХК, "Хөвчийн талын баялаг" ХХК, ХААН ХҮНС ХХК-ын Дорнод салбар, "Вайт групп" ХХК, "Чойбалсан групп" ХХК-нууд зөвшилцөж, малчдаас авсан бөөний үнэ дээр зөвхөн сав баглаа боодлын зардлыг тооцож, Чойбалсан хотын 11 багийн нутаг дэвсгэрт 15 цэгээр дамжуулан борлуулж байна.
БОРЛУУЛАЛТЫН ЦЭГИЙН ТАНИЛЦУУЛГА:
Хонины шинэ мах бөөний үнээр худалдаанд гарч эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх