“Хаан хүнс” ххк-ний Дорнод салбарын хамт олноос“хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

2021/05/02
“Хаан хүнс” ххк-ний Дорнод салбарын хамт олноос“хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Дэлхий даяар коронавируст халдвар /COVID-19/ цар тахалтай улс орон даяар тэмцэж буй хүнд хэцүү цаг үед “Хаан хүнс” компанийн Дорнод аймаг дахь салбарын хамт олон аймгийн Онцгой комисст хүсэлт гарган Чойбалсан хотын хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалтын постод халдвар хамгаалал, хяналтын үүрэг гүйцэтгэж буй албан хаагч нарт халуун хоол, цайг 5 хоногийн турш бэлтгэн хүргүүлэн үйлчиллээ.
2021.04.27-2021.05.01-ний өдрийг хүртэл нийт 3,5 сая төгрөгийн үнэ бүхий халуун хоол цайгаар өдөр бүр 70-н албан хаагч буюу нийт 5-н өдрийн турш нийт 350 албан хаагчдад үйлчилжээ. “Хаан хүнс” ХХК-ний Дорнод салбарын хамт олноос “Цар тахлын аюулыг иргэн, байгууллага бид бүхэн хамтдаа, хичээл зүтгэлээр даван туулж энх тунх, сайхан цагтай эргэн учрахыг ерөөе” гэв.
Аймгийн Онцгой комиссоос “Хаан хүнс” ХХК-ний Дорнод салбарын хамт олонд ажлын амжилтыг хүсэж, талархал илэрхийллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
“Хаан хүнс” ххк-ний Дорнод салбарын хамт олноос“хүмүүнлэгийн тусламж үзүүлэв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх