Сүүлийн 24 цагт Коронавиурсын 8 тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөл 44 боллоо

2021/05/01
Сүүлийн 24 цагт Коронавиурсын 8 тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөл 44 боллоо
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
8 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтот бүс нутгаас 54 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 82 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад УБ хотоос ирсэн 32 иргэн байна. Бусад суманд Хэрлэн сумаас очсон 547 гэрийн тусгаарлалтад байна. 651 PCR шинжилгээ хийгдэж 8 эерэг гарсан.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 44
- Хэрлэн суманд: 12+2
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 9+6
-Дашбалбар суманд: 5
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 8+8
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -21
Хүндэвтэр -6
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 294 иргэн, дам хавьтлын 669 иргэнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд хавьтлыг тогтоох ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ӨНӨӨДӨР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАЛААР ТОДРУУЛЖ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ?
-Хэрлэн суманд батлагдсан 2 тохиолдлын хувьд нэг нь Хэрлэн номин бизнес төвийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал,
-нөгөө нь Залуус хорооллын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Тус иргэд хоёулаа тусгаарлалтад байсан ба 6 дахь хоногийн давтан шинжилгээгээр илэрсэн.
-Бусад батлагдсан 6 тохиолдол нь Цагаан-Овоо сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал.
2. ЗАЛУУС ХОРООЛЛЫН ХӨЛ ХОРИО ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДӨР ЦУЦЛАГДАХ УУ?
-Аймгийн Шуурхай штаб 13:00цагт хуралдаж, шинжилгээний хариуг үндэслэн шийдвэрлэнэ.
3. ОЙРЫН ХАВЬТЛУУД ДЭГЛЭМ ЗӨРЧИХ АСУУДАЛ ИХ ГАРЧ БАЙНА ГЭСЭН?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд тусгаарлах журамтай. Гэвч иргэд янз бүрийн шалтаг тоочиж, гэртээ дэглэмээ чанд мөрдөн тусгаарлагдах баталгаа өгдөг ч эхний шинжилгээний сөрөг хариундаа тайвширч, өөрөө дур мэдэн дэглэмээ сулруулан эргэн тойрны айлаараа орж байна.
-Иймээс өчигдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар бүх ойрын хавьт1лыг тусгаарлах байранд тусгаарлахаар болсон.
Сүүлийн 24 цагт Коронавиурсын 8 тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөл 44 боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх