Энэ сарын 10-аас эхлэн иргэдийг дархлаажуулалтад хамруулна

2021/05/01
Энэ сарын 10-аас эхлэн иргэдийг дархлаажуулалтад хамруулна
Энэ 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамнаас хуваарилагдан ирэх Вероцелл вакцины 1-р тунд Дорнод аймгийн хэмжээнд;
- 50-иас дээш насны 12,0 мянга гаруй иргэн
- Хөгжлийн бэрхшээлтэй 4200 иргэн
- Архаг, хууч өвчлөлд өртсөн 1100 иргэн, нийт 17,0 мянга гаруй иргэн хамрагдана.
Дээрх иргэд бүх сум, багт болон аймгийн төвд салбар, байгууллага хамаарахгүйгээр коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамрагдах бөгөөд Та бүхэн тодруулах зүйл байвал өөрийн харьяа сум, өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандана уу
Дархлаажуулалтыг аймгийн төвд байнгын цэгүүдэд 12 багтайгаар, сумдад Эрүүл мэндийн төвүүдэд нэгэн зэрэг зохион байгуулна. Мөн явуулын дархлаажуулалтын багууд ажиллана.
Аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагууд 5-7 хоногийн хугацаанд 10,0 мянган иргэнээ вакцинжуулах хүчин чадалтай.
5 дугаар сарын 20-ноос эхлэн 18-50 насны иргэдээ вакцинд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 6 дугаар сарын 20 гэхэд насанд хүрсэн нийт иргэдээ вакцины 1 болон 2 дугаар тунд бүрэн хамруулах боломжтой болох юм.
Энэ сарын 10-аас эхлэн иргэдийг дархлаажуулалтад хамруулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх