Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

2021/04/30
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Зүүн аймгуудын нутгаарЭнэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх