Сүүлийн 24 цагт коронвирусын тохиолдол бүртгэгдээгүй

2021/04/29
Сүүлийн 24 цагт коронвирусын тохиолдол бүртгэгдээгүй
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Тохиолдол бүртгэгдээгүй. Эдгэрсэн 2. Халдварын голомтот бүс нутгаас 40 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 76 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 74 иргэн байна. 590 PCR шинжилгээ хийгдлээ.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 35
- Хэрлэн суманд: 11
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 9
-Дашбалбар суманд: 5
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 6+2
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -16
Хүндэвтэр -10
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 283 иргэн, дам хавьтлын 648 иргэн шинжилгээнд хамрагдаад байгаа ба үргэлжлүүлэн хавьтлыг тогтоох ажил явагдаж байна.
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ӨЧИГДӨР ЗАЛУУС ХОРООЛЛЫН ДЭГЛЭМИЙГ СУЛРУУЛСАН ГЭЖ МЭДЭЭЛСЭН. ХЭЗЭЭНЭЭС ХЭРЭГЖИХ ВЭ?
-Сулруулсан гэдэг нь бүрэн цуцалсан гэсэн үг биш. Хөл хорио хязгаарлалтын хугацаа 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тус хорооллын зөвшөөрөгдсөн салбар болох эмнэлэг, эмийн сан, дэлгүүр зэрэг газруудаар үйлчлүүлэх өрхийн нэг гишүүн өчигдрийн 14:00 цагаас эхэлж Залуус хороололд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтанд бүртгүүлж, гарч эхэлсэн.
2. 60 БОЛОН 02 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН УУ?
-Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Хөл хорио хязгаарлалт 14 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд давтан шинжилгээ хийгдэж, шинжилгээний хариуг үндэслэн дараагийн шийдвэр гарна.
3. ЦАГААН-ОВОО СУМАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ЭХ УУРХАЙГ ХЭРЛЭН СУМЫН 12 ДУГААР БАЙРНЫ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ ИРГЭД СЭЖИГЛЭЖ БАЙНА. ЭНД ТАЙЛБАР ӨГВӨЛ?
-Цагаан-Овоо болон Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын эх уурхай тогтоогдоогүй байна. Хэрлэн сумын 12 дугаар байрны батлагдсан тохиолдол тараасан гэсэн баримт байхгүй.
4. АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБД ШИНЬ ШИНЬ ХХК АЖИЛТАН, АЖИЛЛАГСДЫНХАА ЭЭЛЖИЙГ СОЛИХ ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР ӨГСӨН ҮҮ?
Өгсөн. Тус компани ажилтан, ажиллагсдынхаа ээлжийг 05 дугаар сарын 10-нд солихоор болсон.
Сүүлийн 24 цагт коронвирусын тохиолдол бүртгэгдээгүй  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх