Вакцинжуулалтын 2 дахь тунг маргааш хийж эхэлнэ

2021/04/29
Вакцинжуулалтын 2 дахь тунг маргааш хийж эхэлнэ
Аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны 2021.04.29-ний 11:40 цагийн мэдээллийн цагаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа дархлаажуулалтын 2 дахь тун эхлэх болсон тухай мэдэгдлээ.
Коронавируст халдвар ( COVID-19 )-ын эсрэг эхний ээлжийн 8500 хүн тун Вероцелл вакциныг тархвар судлалын заалтаар эрүүл мэнд байгууллагын ажилтан, ажиллагсад, Онцгой байдал, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Боловсролын байгууллага, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд, тээврийн жолооч, хүнсний дэлгүүрийн худалдагч зэрэг зорилтот бүлгийнхэнд хийгээд байна.
Дорнод аймаг Вероцелл вакцины 2 дахь тунг татан авлаа. Дээрх салбарын ажилтан, ажиллагсдын дархлаажуулалтын 2 тунг маргааш /2021.04.30/ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Улаанбаатар хот болон бусад аймагт Вероцелл, Астразенека вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэд, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын албаны 7058-3322 дугаарын утсанд бүртгүүлж, 2 дахь тунгаа Дорнод аймагт хийлгэх боломжтойг мэдэгдлээ.
Вакцинжуулалтын 2 дахь тунг маргааш хийж эхэлнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх