Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна

2021/04/26
Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна

Харин тус аймгийн өмнөд хэсгээр өнөө шөнө, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Дөрөвдүгээр сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх