Аймгийн Онцгой комисст АМТАТҮ ХХК, БАБУБ ХХК-ууд хүмүүнлэгийн тусламж гардууллаа

2021/04/26
Аймгийн Онцгой комисст АМТАТҮ ХХК, БАБУБ ХХК-ууд хүмүүнлэгийн тусламж гардууллаа
Коронавирус /Covid-19/ -ийн халдвартай тэмцэж буй энэ үед нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.
Өнөөдөр /2021.04.26/-ны өдөр Б.Отгонбаатар захиралтай шохой үйлдвэрлэлийн “АМТАТҮ” ХХК дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжиж 3 сая төгрөг, П. Алтанцэцэг захиралтай “БАБУБ” ХХК 2500 ширхэг нэг удаагийн амны хаалт, 2500 ширхэг нэг удаагийн бээлий, 500 ширхэг өөрийн компанийн бүтээгдэхүүний дээжээр аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал илэрхийллээ. Тэрээр “Энэхүү хүмүүнлэгийн тусламжийг шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд зориулж, зарцуулалтыг эргэн ил тод мэдээлэх болно” гэв.
 
 
 
 
Аймгийн Онцгой комисст АМТАТҮ ХХК, БАБУБ ХХК-ууд хүмүүнлэгийн тусламж гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх