Сүүлийн 24 цагт шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ

2021/04/26
Сүүлийн 24 цагт шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
3 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтот бүс нутгаас 35 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 182 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 158 иргэн байна. 402 PCR шинжилгээ хийгдэж, 3 эерэг гарсан. Вакцинжуулалтад 125 иргэн хамрагдсан. Эхний ээлжид хуваарилагдан ирсэн вакцин 98,9 хувьтай хийгдэж байна.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: нийт: 30
- Хэрлэн суманд: 11
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 6+2
-Дашбалбар суманд: 1
- Зөөвөрлөгдсөн: 6+1
-Эдгэрсэн: 3
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -23
Хүндэвтэр -3
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 262 иргэн, дам хавьтлын 668 иргэн шинжилгээнд хамрагдаад байгаа ба үргэлжлүүлэн хавьтлыг тогтоох ажил явагдаж байна.
✅АСУУЛТ ХАРИУЛТ:
1. ШИНЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ?
-Цагаан-Овоо суманд батлагдсан тохиолдлын ойрын 2 хавьталд халдвар илэрсэн. Эхний батлагдсан тохиолдлоос ойрын болон дам хавьтал, тархалтын цар хүрээг тогтоож байна. Тус суманд батлагдсан тохиолдлуудын маршрутыг судлахад нэг цаг хугацаанд, нэг дор цугларч, бөөнөөрөө уулздаг иргэд байгаа юм. Мөн тэдний гэр бүлийн гишүүдээс ч халдвар илэрч байна.
-Зөөвөрлөгдсөн ирсэн 1 тохиолдлын хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай ирсэн иргэн Хөлөнбуйрын постод түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан. PCR шинжилгээгээр батлагдсан.
2. ХЭСЭГЧИЛСЭН ХӨЛ ХОРИО ТОГТООГДСОН ХОРООЛОЛ, ОРОН СУУЦНЫ ИРГЭД ХЭР УДААН ТУСГААРЛАЛТАД БАЙХ ВЭ?
-Илч хороолол, Залуус хороолол, 70 дугаар байр, 60 дугаар байр, 02 дугаар байрны оршин суугчид нэг орц, нэг гудмаар, нэг дэлгүүрээр хамт үйлчлүүлдэг, зорчдог учир бид Эрүүл мэндийн сайдын тушаал, Улсын Онцгой комиссын гаргасан журмын дагуу тусгаарлалтад аваад байгаа юм. Энэ хугацаанд батлагдсан тохиолдлуудтай хавьтал үүсгэсэн иргэн бүрээс PCR шинжилгээ авсан. Өнөөдөр Илч хороолол болон Залуус хорооллын оршин суугчдын шинжилгээний хариуг аймгийн Шуурхай штабт танилцуулж, тусгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлүүлнэ.
2. 12 ДУГААР БАЙРНЫ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАНДАЛТ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ?
-12 дугаар байрны батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудаас авсан сүүлийн шинжилгээний хариу өчигдөр гарсан, бүгд сөрөг.
3. ХӨЛӨНБУЙР СУМАНД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАНДАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ӨГНӨ ҮҮ?
-Хөлөнбуйр суманд батлагдсан тохиолдлоос ойрын хавьталд 4 удаа, дам хавьталд 2 удаа шинжилгээ хийж, 3 тохиолдол батлагдан хяналтандаа авсан, тохиолдол нэмж бүртгэгдээгүй учир аймгийн Шуурхай штабын шийдвэрээр тархалт идэвхгүй болсон гэж үзэн, хөл хориог цуцлаад байна. Одоо 14 хоногийн тандалтын ажил хийгдэнэ.
Сүүлийн 24 цагт шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх