Дорнод аймагт 5 батлагдсан тохиолдол нэмэгдэж өвчлөл нийт 27 боллоо

2021/04/25
Дорнод аймагт 5 батлагдсан тохиолдол нэмэгдэж өвчлөл нийт 27 боллоо
Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
5 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын голомтот бүс нутгаас 25 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 130 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 158 иргэн байна. 1163 PCR шинжилгээ хийгдэж, 5 эерэг гарсан.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: нийт: 27
- Хэрлэн суманд: 9+2
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 6
-Дашбалбар суманд: +1
- Зөөвөрлөгдсөн: 4+2
-Эдгэрсэн: 3
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ ЭМНЭЛЗҮЗЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -23
Хүндэвтэр -3
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 259 иргэн, дам хавьтлын 668 иргэн шинжилгээнд хамрагдаад байгаа ба үргэлжлүүлэн хавьтлыг тогтоох ажил явагдаж байна.
✅АСУУЛТ ХАРИУЛТ:
1.ӨНӨӨДӨР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ?
-Хэрлэн суманд батлагдсан 2 тохиолдлын тухайд тусгаарлагдахынхаа өмнөх өдөр шатахуун түгээх станцуудад ажлаар явж байсан учир өнөөдрөөс бүх шатахуун түгээх станцын ажилтанг шинжилгээнд хамруулах ажил эхэлж байна. Мөн нэмэлтээр 60 болон 02 дугаар байруудыг тусгаарлалтад авч, тухайн иргэдийн амьдарч байгаа орцны иргэдийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн.
-Дашбалбар сумын батлагдсан тохиолдлын хувьд 04 дүгээр сарын 7-нд Хэрлэн Номин Бизнес Төвөөр үйлчлүүлсэн асуумжтай, 04 дүгээр сарын 9-нд сумандаа хувийн унаагаар очсон. Ойрын хавьтлын 23 иргэнээс шинжилгээ авсан, дам хавьтлын 46 иргэнийг хяналтад аваад байна.
-Зөөвөрлөгдсөн 2 тохиолдлын хувьд Улаанбаатар хотоос буяны ажилд оролцоод ирсэн 2 иргэний PCR шинжилгээ эерэг гарсан.
2. ВАКЦИНЫ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН ИРГЭД ЗОРЧИЖ БОЛОХ УУ?
- Аймгийн Шуурхай штабын шийдвэрээр халдварын голомттой бүс нутгаас зөвхөн 13 А,Б маягт, буяны ажлаар төрсөн аав, ээж, ах, дүү, үр, хүүхдийг нь 5-р дугаар сарын 8 хүртэл нэвтрүүлнэ.
3. ТУСГААРЛАН АЖИГЛАХ ХОНОГИЙН ХУГАЦАА 14 ХОНОГ БОЛСОН ГЭСЭН ТОДРУУЛБАЛ?
-Халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа иргэдийг ЭМЯ-ны сайдын 227 дугаар тушаалаар 14 хоног тусгаарлахаар болсон. Тиймээс иргэд өөрсдийгөө халдвартай байж магадгүй, нууц үедээ байж магадгүй гэж үзэн тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдвөл халдварыг тараахгүй.
4. САЙН ДУРЫН ТӨЛБӨРТЭЙ PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙГАА ЮУ?
- Лаборатори өдөрт 600-1000 гаруй шинжилгээ хийж байгаа учир сайн дурын төлбөртэй шинжилгээг одоохондоо авахгүй байна. Гэхдээ ажилдаа ороход зайлшгүй шинжилгээний хариу шаардлагатай иргэдийн шинжилгээг авна. Явуулын 4 цэг ойрын болон дам хавьтал, шинж тэмдэг илэрсэн иргэдээс гэрээр нь очиж шинжилгээг авч ажиллаж байна.
Дорнод аймагт 5 батлагдсан тохиолдол нэмэгдэж өвчлөл нийт 27 боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх