Зүүн аймгуудын нутгаар агаарын температур 28 градус хүрч байна

2021/04/21
Зүүн аймгуудын нутгаар агаарын температур 28 градус хүрч байна
14:00 цагийн цаг уурын станц харуулын ажиглалтын мэдээгээр Баян-Өлгий аймгийн нийт нутгаар бороо, Увс аймгийн ихэнх сумдын нутаг, Хөвсгөл аймгийн Хатгал, Цагаан-Үүр, Баянзүрх сумдын нутгаар цас орж байна.
 

Өнөө маргаашдаа Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь, талын хээрийн нутгаар  хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.  

Зүүн аймгуудын нутгаар агаарын температур 28 градус хүрч байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх