Хүнс, мах, ногоо, жимсний дэлгүүр, бөөний төв, захын ажилчид вакцинжуулалтад хамрагдаж байна

2021/04/20
Хүнс, мах, ногоо, жимсний дэлгүүр, бөөний төв, захын ажилчид вакцинжуулалтад хамрагдаж байна
Өнөөдөр /2021.04.20/ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх хүнс, мах, ногоо, жимсний дэлгүүр, бөөний төв, захын нийт 500 гаруй байгууллагын 700 гаруй ажилтан, мөн хяналтын цэгүүдэд өөрийн хүсэлтээр үүрэг гүйцэтгэх төрийн албан хаагчид, нотариат, хүүхэд хамгаалал, асрамжийн газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад хуваарийн дагуу дархлаажуулалтыг хийж байна.
Дараагийн эрэмбэд;
1. Мах, сүү, өндөг, зөгийн бал, гурилан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ус ундааны үйлдвэрлэл
2. Ресторан, кафе, зоогийн газар, баар, диско клуб
3. Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч,
4. Үр тариа, хүнсний ногоо тариалагч
5. Үсчин, гоо сайхан, гэрэл зураг, хаяг реклам, гар утас, цаг засвар, хувцас, гутал захиалга засвар үйлчилгээ, хими цэвэрлэгээ, ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, халуун ус, саун
6. Модон эдлэл захиалга
7. Барааны дэлгүүр, зах
8. Барилгын материалын дэлгүүр,
9. Авто засвар, дугуй засвар, угаалга
зэрэг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч
гэх мэт хүнс, хоол бэлтгэдэг, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилтан албан хаагчдыг вакцинжуулахаар төлөвлөөд байна.
Хүнс, мах, ногоо, жимсний дэлгүүр, бөөний төв, захын ажилчид вакцинжуулалтад хамрагдаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх