Аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нийслэлд халдварын голомтод ажиллаад иржээ

2021/04/20
Аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нийслэлд халдварын голомтод ажиллаад иржээ
Нийслэл Улаанбаатар хотод нөхцөл байдал хүндэрч Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн хүнд цаг үед Дорнод аймгаас шуурхай хариу арга хэмжээний баг ХӨСҮТ-д ажиллаж халдварын голомтод хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгох, лабораторийн шинжилгээ хийх зэрэг үүргийг гүйцэтгэн ажиллалаа.
Энэхүү шуурхай хариу арга хэмжээний багт БОЭТ-ийн тархвар судлаач эмч П.Оюунмаа, лабораторийн эмч Э.Туяацэцэг, халдвартын эмч С.Оюунханд, сувилагч Д.Нэргүй, ЭМГ-ын жолооч З.Сэргэлэнбаатар нарын 5 эмч мэргэжилтэн, ажилтнууд ажилласан бөгөөд тэд нар 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ХӨСҮТ-ийн Тандалтын албаны татан авалтын баг, Нэгдсэн лабораторийн албанд нэгдэж батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинжилгээ авах, батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөн эмнэлэгт хүргэх, үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгөх, тархвар судлалын асуумж, эргэмж судалгааг авах, лабораторит PCR шинжилгээ хийх зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэжээ.
Ажлын 24 цагтаа 260-300 км замыг туулан, өдөртөө дундажаар коронавирусын халдвараар өвдсөн 60-70 иргэдийг эмнэлэгт хүргэх, мөн тооны иргэдээс шинжилгээ аван зэрэг ажил үүргийг гүйцэтгэжээ. 
Ажиллах орчин нь халдварын нэн өндөр эрсдэлтэй байсан хэдий ч халдварын голомтонд хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай үзүүлэхийн зэрэгцээ халдвар өргөн хүрээнд тархсан бодит нөхцөл байдалд зөв тактикаар шуурхай ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх зэрэг олон зүйлд ажиллангаа суралцаад иржээ.
Аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нийслэлд халдварын голомтод ажиллаад иржээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх