Аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ

2021/04/19

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хэрлэн сумын Онцгой комиссоос нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын эгнээ хооронд мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор халдваргүйтгэлийн ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06.00 цагаас эхлүүлээд байна

Үүнд орон сууцны зам талбай болон хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл, олон нийтийн газар "Шүр" захын гадны орчны ариутгах ажил хийгдэж байгаа юм. Мөн Хэрлэн сумын бүх хүнсний дэлгүүр, супермаркетуудад халдваргүйжүүлэлтийн ажил 2021.04.18-ны 17:00 цагаас эхлэн хийгдэж байгаа бөгөөд халдваргүйжүүлэх ажлыг ЭМГ, МЭГ болон сургуулийн эмч нарын оролцоотойгоор хийж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж, хамтран ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх