Хатуу хөл хорион үед иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална

2021/04/18
Хатуу хөл хорион үед иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална
1.Сум хоорондын хөдөлгөөн: Хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, зөвшөөрөгдсөн ачаа тээврийг сумын Онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн аймгийн Шуурхай штабын шийдвэрээр нэвтрүүлнэ.
2.Сум хоорондын хөдөлгөөнийг зөвхөн дараах 4 цэгээр нэвтрүүлнэ.
-Халхгол, Матад сумын чиглэл зүүн “Ялалт”-ын гүүрийн пост
-Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумын чиглэл Баянтүмэнгийн гүүрийн пост
-Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумын чиглэл хуучин нефть хангамжийн газрын баруун урд талын пост
-Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумын чиглэл УБ төмөрзамын Баянтүмэн тасгийн зүүн талын төв замын постоор тус тус нэвтрүүлнэ.
-Бусад постоор нэвтрүүлэхийг хориглов.
3.Түргэвчилсэн шинжилгээ авах хоёр “Явуулын цэг” маргаашаас /2021.04.18/ эхлэн ажиллана. Шинжилгээ өгөх иргэд дараах утсанд холбогдоно уу? 8528-2274, 8534-0074
4.Шинээр батлагдсан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийг гэрээс огт гарахгүй байхыг хатуу анхааруулж байна.
-Гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.
-Өрхийн нэг гишүүн зөвшөөрсөн үйлчилгээг гэрт хамгийн ойр цэгээс авна.
5.Дэглэм сахиулах үйл ажиллагаанд сайн дураар оролцох иргэдийг нэмэлтээр бүртгэж байна гэж Дорнод аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Хатуу хөл хорион үед иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх