“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс холбооны техник хэрэгслийг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө

2021/04/16
“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс холбооны техник хэрэгслийг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө
элхийн Зөн Олон Улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь Дорнод аймгийн төвийн Хэрлэн сумын 1,2,3,4,6,8,9,10 дугаар багт хэрэгжиж буй төсөл юм.
Төслийн хүрээнд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын төвд нийт 70 сая төгрөгийн үнэ бүхий дэмжлэг үзүүлэхээс өнөөдөр /2021.04.16/-ны өдөр 11.5 сая төгрөгийн үнэ бүхий холбооны хэрэгсэл тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Х.Нармандах, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн ажилтан О.Байгалмаа нар оролцлоо.
Өнөөдөр гардуулан өгсөн тус холбооны техник хэрэгсэл нь төвөөс алслагдсан гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад нэн чухал ач холбогдолтой техник хэрэгслүүд бөгөөд ой хээрийн түймэр эрэн хайх үйл ажиллагаа зэрэг бусад гамшгийн голомтод төвөөс алслагдсан сүлжээгүй цэгт, машинд суурилагдаж дахин дамжуулах уг холбооны хэрэгслүүд албан хаагчид хоорондоо холбогдож, мэдээллийг түргэн шуурхай солилцоход нэн чухал үүрэгтэй..
Тус төсөл нь өмнө нь /2021.03.24/-ний өдөр 5 нэр төрлийн 12 ширхэг 7.8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс холбооны техник хэрэгслийг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх