Батлагдсан тохиолдол 4 боллоо

2021/04/12
Батлагдсан тохиолдол 4 боллоо
СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Дорнод аймагт халдварын голомтот бүс нутгаас 39 иргэн ирж, гэрийн тусгаарлалтад 298 иргэн ажиглалтад байна. Хөлөнбуйр суманд ирсэн иргэний шинжилгээний хариу эерэг гарч, батлагдcан тохиолдол 1-ээр нэмэгдэн, нийт 4 тохиолдол боллоо. Коронавируст халдвартай 4 тохиолдлыг 3 кластераас үүдэлтэй гэж үзэж байна.
1. Уул уурхайн ажиллагсадыг Дорнод аймагт хүлээн авахад зориулж тусгаарлан бэлтгэсэн байранд ганцаараа тусгаарлагдаж байсан иргэн. /Зөөвөрлөгдсөн/
2. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд буцаж ирсэн иргэн /зөөвөрлөгдсөн/, мөн гэр бүлийн гишүүн.
3. Хөлөнбуйр суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэн./зөөвөрлөгдсөн/
ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
Дорнод аймагт ирээд тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэний ойрын болон дам хавьтлын хоёр дахь шинжилгээний хариу сөрөг гарсан.
12 дугаар байрны кластераас гэр бүлийн гишүүний хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарсан бол тухайн орцны оршин суугчдын хоёр дахь шинжилгээний хариу сөрөг гарсан.
Хөлөнбуйр суманд ирсэн иргэний ойрын хавьтлын 24 иргэнийг тусгаарласан. Одоогийн байдлаар Шуурхай хариу арга хэмжээ авах баг Хөлөнбуйр суманд ажиллаж, дам хавьтлыг тогтоож байна.
Батлагдсан тохиолдол 4 боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх