Дорнод аймгийн Онцгой комиссын 32 дугаар хуралдааны шийдвэр /2021.04.06/

2021/04/07
Дорнод аймгийн Онцгой комиссын 32 дугаар хуралдааны шийдвэр /2021.04.06/
2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн төв Хэрлэн сум, Матад сумдыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын Шар түвшинд шилжүүлж дээрх 8 хоногийн хугацаанд;
✅- Чойбалсан хот, Матад сумын төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, орох хөдөлгөөнийг хяналттайгаар нэвтрүүлнэ.
- Уралдаан, тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баарны үйл ажиллагааг тус тус хязгаарлалаа.
- Шөнийн цагаар буюу 00.00 цагаас 07.00 цагийн хооронд хөдөлгөөн хязгаарлана.
- Нэг дор 30-аас дээш хүн цугларахгүй.
✅ Мөн дээрх 8 хоногийн хугацаанд Дорнод аймгийн хэмжээнд Баасан гарагаас бусад өдөрт 10:00-20:00 цагийн хооронд 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн.
✅ Хэрлэн, Матад сумын хувьд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 14 хоногийн хугацаанд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хичээл сургалт танхимаар хичээллэхгүй.
Дорнод аймгийн Онцгой комиссын 32 дугаар хуралдааны шийдвэр /2021.04.06/  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх