Дорнод аймагт коронавируст халдварын магадлалтай 2 тохиолдол бүртгэгдлээ

2021/04/07
Дорнод аймагт коронавируст халдварын магадлалтай 2 тохиолдол бүртгэгдлээ
Монгол улсад Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хот болон, бусад аймгаас Дорнод аймагт 20042 иргэн ирж, 13981 иргэнийг гэрийн тусгаарлалтадхянан, 10269 иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрийн тусгаарлан ажиглалтад 418 иргэн байна.
Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 06-ны өдөр Коронавируст халдварын магадлалтай 2 иргэн бүртгэгдлээ. Тухайн магадлалтай 2 тохиолдлын нэг иргэн нь зөвшөөрөгдсөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан бол, нөгөө иргэн нь 13А маягттай Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд гэртээ ирээд байсан юм.
Магадлалтай 2 тохиолдол болон ойрын хавьтлын 6 хүнийг Халдвартын тасагт тусгаарлаад байгаа ба дам хавьтлын иргэд амьдарч буй 2 байранд хамгаалалт гаргаад байна.
Харин Матад сумын иргэн аймаг хооронд зөвшөөрөлгүй зорчиж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар мэдээлэгдэн, тусгаарлалтын дэглэм баримтлаагүй байна.
Сорьцыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид баталгаажуулж шинжлүүлэхээр илгээлээ.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай Штаб Тандалтын бүлэг
Дорнод аймагт коронавируст халдварын магадлалтай 2 тохиолдол бүртгэгдлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх