Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш эхэлнэ

2021/04/06
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш эхэлнэ
Аймгийн Онцгой комиссын 31 дүгээр хуралдааны шийдвэрээр
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймгийн төв буюу Хэрлэн сум халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж үзэн 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу МУ-ын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор тогтоосон Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусах хүртэлх хугацаанд
Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар улирлын хичээлийг бага ангийн сурагчид 1 болон 3 дахь 7 хоногт танхимаар, 2 болон 4 дэх 7 хоногт цахимаар,
Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг 2 болон 4 дэх 7 хоногт танхимаар, 1 болон 3 дахь 7 хоногт цахимаар тус тус хичээллэхээр боллоо.
Хэрлэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагааг өмнөх горимоор, /СӨБ-ын хүүхдүүд гараас гарт, эцэг эхийн хяналтад байдаг учир/
Бусад сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа мөн өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш эхэлнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх