Дорнод аймаг ногоон түвшинд шилжлээ

2021/04/05
Дорнод аймаг ногоон түвшинд шилжлээ
Өнөөдөр /2021.04.05/ ХӨСҮТ-өөс иргэн А-гийн баталгаажуулах шинжилгээний хариу нь Сөрөг гарсан болохыг мэдэгдлээ.
Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүллээ.
Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг маргааш АОК хуралдаж, шийдвэрлэнэ.
Дорнод аймагт коронвирусийн эсрэг вакцинжуулалт 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлнэ.
Дорнод аймаг ногоон түвшинд шилжлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх