Гамшиг, осол, гал түймэр болон бусад төрлийн нийт 2 удаагийн дуудлага хүлээн авчээ

2021/04/05
Гамшиг, осол, гал түймэр болон бусад төрлийн нийт 2 удаагийн дуудлага хүлээн авчээ

Өнгөрсөн 7 хоногт Зүүн бүсийн Онцгой байдлын газар гамшиг, осол, гал түймэр болон бусад төрлийн нийт 2 удаагийн дуудлага хүлээн авчээ. Гамшгийн төрлөөр нь авч үзвэл объектын гал түймрийн дуудлага 1, аврах ажилагаа1 ирсэн байна.

Объектын гал түймрийн дуудлага: Баян-уул сумын Урт багийн “Өндөр эрээн” гэдэг газар 7 малчин Д.Уртнасангийн 4х13 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2021.04.03-ны өдрийн 15:50 цагт /16:08 цагт/ хүлээн авсан. -Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгаас сумын Засаг дарга Х.Баттулгаар ахлуулсан 6 иргэн, 1 автомашин, нийт 10 иргэн, 2 автомашинтайгаар 18км замыг туулан дуудлагын дагуу 16:35 цагт очиж, малын саравч бүрэн шатаж байнсныг 1 цаг 05 минут ажиллаж, 17:42 цагт бүрэн унтрааж, малчин Д.Уртнасанд хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй.

Аврах ажиллагаа: Дорнод аймаг Халхгол сум

-Дорнод аймгийн Халхгол сумынБатсүмбэр 1 дүгээр баг “Ерэн баатрын хөшөөний доод тохой” гэдэг газарт иргэн П.Амгалангийн 4 ханатай эсгий гэр 2, 5 ханатай эсгий гэр 1 тус тус усанд автсан тухай дуудлагыг  2021.04.02-ны өдрийн  09:30 цагт /09:59 цагт/ хүлээн авсан. -Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтайгаар 15 км замыг туулан дуудлагын дагуу 11:35 цагт очиж, 2 цаг 40 минут ажиллан, 14:15 цагт иргэн П.Амгалангийн 4 ханатай 2 эсгий гэр, иргэн Н.Ойдовын 5 ханатай 1 эсгий гэрийг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлж  дууссан. Уг гэрүүдэд 8 том хүн, 3 хүүхэд байсан бөгөөд эрүүл мэндийн байдал хэвийн. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

Гамшиг, осол, гал түймэр болон бусад төрлийн нийт 2 удаагийн дуудлага хүлээн авчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх