ТАНИЛЦ: Аймгийн Онцгой комиссын 28 дугаар хуралдааны шийдвэр

2021/04/03
ТАНИЛЦ: Аймгийн Онцгой комиссын 28 дугаар хуралдааны шийдвэр
1. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр аймгийн төв буюу Хэрлэн сум хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж үзэн 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу МУ-ын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор тогтоосон Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусах хүртэлх хугацаанд
 
✅Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн буюу өмнөх горимоор, /СӨБ-ын хүүхдүүд гараас гарт, эцэг эхийн хяналтад байдаг учир/
✅ЕБС-ийн 3 дугаар улирлын хичээл
бага ангийн сурагчид 1 болон 3 дахь 7 хоногт танхимаар, 2 болон 4 дэх 7 хоногт цахимаар,
✅дунд, ахлах ангийн сурагчид 2 болон 4 дэх 7 хоногт танхимаар, 1 болон 3 дахь 7 хоногт цахимаар тус тус хичээллэхээр боллоо.
✅Бусад сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэнэ.
 
2. Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай олборлолт, зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн аж ахуй нэгж байгууллагуудын ажилчдын ээлж солих ажиллагааг сар бүрийн 10, 20, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, 7 хоног тусгаарлан, давтан шинжилгээг үндэслэн ажилд нь оруулах.
 
3. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулж, халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллах. Хэрэв халдвар, хамгааллын дэглэм баримтлаагүй, зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоож, олон нийтэд мэдээлнэ. /цагийн хязгаарт өөрчлөлт ороогүй/
 
4. Халдвар бүртгэгдсэн Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залгаа Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баян-Уул сумдад хөдөлгөөнт пост ажиллуулж, бусад хяналтын цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
ТАНИЛЦ: Аймгийн Онцгой комиссын 28 дугаар хуралдааны шийдвэр  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх