Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтэрсэн иргэдэд 10 хоногийн албадан саатуулах арга хэмжээ авчээ

2021/04/01
Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтэрсэн иргэдэд 10 хоногийн албадан саатуулах арга хэмжээ авчээ
3 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн “Д” ПГУ шинжилгээ өгөөгүй, Улаанбаатар хотын харьяат “О” нар Хөлөнбуйр сумын постод ирснийг, тус постын алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ.
Гэтэл Сүхбаатар аймаг руу салдаг замаар буюу баталгаат бус хулгайн замаар 21 дүгээр талбайн зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид саатуулан аймгийн Халдвартын тасагт албадан тусгаарлан, тус зөрчлийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээр зөрчлийн тухай хуулийн 5.13.а -д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдууллаа.
Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтэрсэн иргэдэд 10 хоногийн албадан саатуулах арга хэмжээ авчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх