Хэрлэн сумын малчдад аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв

2021/03/31
Хэрлэн сумын малчдад аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улсын аюулгүйн нөөцөөс түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглалтын нөлөөлөлд өртөж болзошгүй Хэрлэн сумын 1,2,3,5 дугаар багийн зөвшөөрөгдсөн бүсэд мал малладаг нийт 82 өрхөд тус бүр 30-н боодол өвсөөр дэмжлэг үзүүллээ.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн малчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, цаашид ч аймгийн төвийн малчин өрхөө дэмжиж, өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, хадлан бэлтгэх газрыг шийдэх, худаг ус, цахилгаанд холбож өгөх ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм.
Хэрлэн сумын малчдад аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх