Дагавар охидоо хүчирхийлсэн этгээдийг цагдан хорилоо

2021/03/31
Дагавар охидоо хүчирхийлсэн этгээдийг цагдан хорилоо

Бага насны охидыг удаа дараа хүчирхийлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Дорнод аймгийн ...... сумын иргэн, 52 настай эрэгтэй дагавар охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг үйлджээ.

Гуравдугаар сарын 28-ны өдөр түүний энэ үйлдлийг шалгуулахаар охидын ээж цагдаагийн байгууллагад хандсан гэх ба шалгалтын явцад 19 болон 9 настай охидыг хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газраас  шалгаж, сэжигтэн этгээдийг цагдан хорьжээ. 

Бага насны хүүхдийн хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэрээр, гэр бүл, танилын орчинд үйлдэгддэг бөгөөд энэ гэмт хэргийн гаралт улирлын чанартай нэмэгддэг. Ялангуяа сурагчдын амралт, урин дулааны цагаар нэмэгдэх хандлагатай байдаг тухай судалгаа бий.

Иймд эцэг, эхчүүд болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

Дагавар охидоо хүчирхийлсэн этгээдийг цагдан хорилоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх