Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Улаанбаатар хотруу явсан иргэнээс Коронавирус илэрчээ

2021/03/28
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Улаанбаатар хотруу явсан иргэнээс  Коронавирус илэрчээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 2021 оны 03 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан иргэнээс коронавирус илэрч PCR шинжилгээгээр батлагдсан байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сүхбаатар аймгийн Онцгой комисс Мөнххаан сумыг улаан түвшинд Уулбаян, Баруун-Урт сумыг улбар түвшинд шилжүүлжээ. Тус гурван сумын сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоов.

Мөн Баруун-Урт сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав.Дотор хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.Бусад сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж Сүхбаатар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Улаанбаатар хотруу явсан иргэнээс Коронавирус илэрчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх