Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулах зорилгоор, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө олголоо

2021/03/24
Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулах зорилгоор, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө олголоо
Аймгийн Засаг даргын 2021 оны А/01 дүгээр захирамжаар “Хувийн хэвшлийг дэмжих жил-2021” болгон зарласантай холбогдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, холбоодтой уулзаж, тэдний санал бодлыг сонсон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
/2021.03.22/ аймгийн Засаг М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Алтансүх, аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Нямсүрэн болон холбогдох агентлаг, мэргэжилтнүүд худалдан авах ажиллагаанд оролцогч, ААН байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудал, саналыг сонсон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Мөн худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулах зорилгоор 2021 оны худалдан авах ажиллагаа, Худалдан авах ажиллагааны цахим систем, татвар, нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл болон тендерийн баримт бичгийг бүрдүүлэхдээ алддаг нийтлэг асуудлуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн юм.
Аймаг, орон нутгийн зүгээс ААН-үүдээ чадавхжуулж, орон нутаг, цаашлаад Улсын хэмжээний худалдан авах ажиллагаанд амжилттай оролцдог болоход чиглэж байна.
Худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулах зорилгоор, мэдээлэл, аргазүйн зөвлөгөө олголоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх