Сурагчдын 2-р улирлын амралтыг цуцалж теле болон цахим хичээлээр сургалтыг явуулахаар боллоо

2021/03/22
Сурагчдын 2-р улирлын  амралтыг цуцалж теле болон цахим хичээлээр сургалтыг явуулахаар боллоо
ЕБС-ийн сурагчдын улирлын амралт 2021 оны 3-р сарын 29-өөс 4-р сарын 5 хүртэл үргэлжлэх байсан. Тэгвэл дээрх амралтын 7 хоногийг цуцалж энэ хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн явуулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
Салбарын сайдын гаргасан тушаалд “ЕБС-д суралцагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулах”-ыг үүрэг болгожээ.
Сурагчдын 2-р улирлын амралтыг цуцалж теле болон цахим хичээлээр сургалтыг явуулахаар боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх