Хэрлэн сумын нутаг дэвсгэрт замын төлбөр авах цэг барьж ашиглалтад оруулна

2021/03/19
Хэрлэн сумын нутаг дэвсгэрт замын төлбөр авах цэг барьж ашиглалтад оруулна
"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас Хэрлэн сумын нутаг дэвсгэрт замын төлбөр авах цэг барьж ашиглалтад оруулна.
Үүнтэй холбоотойгоор тус сумын иргэдээс замын төлбөр авах цэгт ажиллах ахлагч, төлбөр хураагч, авто пүүн дээр ажиллах хүсэлтэй доорх шаардлагыг хангасан, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээс сонгон шалгаруулж авахаар албан бичиг ирүүлсэн байна.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /цээж зураг/
- Боловсролын нотлох бичиг баримт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Цагдаагийн газрын тодорхойлолт
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролтой, компьютер дээр ажиллах чадвартай
- Төрийн болон хувийн хэвшилд 3-аас доошгүй жил ажилласан байх
- Багаар ажиллах чадвартай
- Үнэнч шударга
- 24 цагаар ээлжээр ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай
- Стандарт, хэмжил зүйн газрын сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
Сонирхсон иргэд 2021 оны 03 дугаар сарын 25-ны дотор материалын бүрдлийг ханган Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 02 тоотод ирүүлнэ үү.
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Хэрлэн сумын нутаг дэвсгэрт замын төлбөр авах цэг барьж ашиглалтад оруулна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх