Аймгийн онцгой комиссын 24 дүгээр хуралдааны шийдвэр /2021.03.16/

2021/03/17
Аймгийн онцгой комиссын 24 дүгээр хуралдааны шийдвэр /2021.03.16/
Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын А/161 дүгээр захирамжаар Улаанбаатар хот доторх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд бүрэн хязгаарласантай холбоотойгоор аймаг, сумдаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний цагийн хязгаарлалтыг мэргэжлийн байгууллагын тооцооллыг үндэслэн тогтоолоо.
Тооцооллоор Дорнод аймгаас гарч буй тээврийн хэрэгсэл нийслэлд 23:00 цагийн өмнө очсон байх хугацааг, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Баян-Уул сумын постоос 06:00-11:00 цагийн хооронд нэвтэрч гарах нь зөв гэж үзлээ. /өдрийн 11:00 цагаас хойш гарсан тээврийн хэрэгсэл, нийслэлд тогтоосон цагт багтан нэвтэрч чадахгүйн улмаас машиндаа хээр хонох, эрүүл мэндийн асуудал үүсэх, цагтаа багтах гэж хурд хэтрүүлэн зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлийг тооцоолсон болно./
✅ Иймээс нийслэл руу зорчих хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, суудлын автомашин, 3.5тн хүртэлх В ангиллын ачааны автомашин 2021 оны 03 дугаар сарын 15-ны 06:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сум, Баян-Уул сумын хяналтын цэгээр 06:00-11:00 цагийн хооронд нэвтэрч гарах цагийн хязгаарлалт тогтоолоо.
✅Харин зайлшгүй шаардлагатай хүнс тээврийн /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ 3,5тн-оос дээш С ангиллын ачааны автомашины жолоочийн ажил, амралтын цагийг тооцож цагийн хязгаар заахгүйгээр зорчино.
✅Ноолуур бэлтгэлийн ажилд хяналт тавих мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулах,
✅Тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналтыг эрчимжүүлэх,
✅Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг эрчимжүүлж, хөдөлгөөнт пост гаргах, хөрш сумд, аймгуудтай нягт холбоотой ажиллах зэрэг шийдвэрүүд гарлаа.
Аймгийн онцгой комиссын 24 дүгээр хуралдааны шийдвэр /2021.03.16/   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх