Улз голын далан ОХУ-д хор учруулна гэж оросууд мэдэгдэв

2021/03/04
Улз голын далан ОХУ-д хор учруулна гэж оросууд мэдэгдэв

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Тарь нуурын асуудлыг хэлэлцсэн дугуй ширээний ярилцлага энэ сарын 3-нд ОХУ-д боллоо. Оролцогчид Монголын Хэнтий, Дорнод аймгийн нутгаар урсдаг Улз голд далан барих нь Оросын Баруун, Зүүн Тарь нууруудад байгалийн нөхөж баршгүй аюул учруулна гэж санал нэгтэй үзсэн байна.

Тиймээс Өвөр Байгалийн Засгийн газраас ЮНЕСКО-д хандаж, Улз нууранд далан барих ажлыг зогсоохыг хүссэн байна. Мөн энэ асуудлыг ОХУ, Монголын парламент хоорондын комиссын хэлэлцэх асуудалд оруулахаар болжээ.

Олон улсын “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ дахь салбараас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хандаж “Монголчуудын барьж буй энэхүү далан нь Өвөр Байгальд нийгэм, эколог, эдийн засгийн асар их хохирол учруулна. Монголын газар нутагт ч хохиролтой. Нэгэнт тогтсон хээр талын эко системийг энэ далан эвдэн бусниулах болно. Ан амьтан, шувуудын нүүдлийн зам үгүй болсноор олон төрөл зүйлийн амьтан устаж ч магадгүй. Өвөр Байгалийн хязгаарын хөдөө аж ахуй сүйрэх аюултай. Энэ далангийн ажлыг зогсоохыг шаардсан бичигт манай хязгаарын засгийн газар, хоёр дүүрэг, 10 тосгоны удирдлага гарын үсэг зурсан” гэж гомдол гаргасан байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Улз голын далан ОХУ-д хор учруулна гэж оросууд мэдэгдэв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх