Аудитаар нийтлэг гарсан алдаа, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж, чиглэл өглөө

2021/03/02
Аудитаар нийтлэг гарсан алдаа, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж, чиглэл өглөө
Дорнод аймгийн Засаг даргын агентлагуудын 2021 оны 03 дугаар сарын 01-ний даваа гаригийн шуурхай хуралдаанд Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас ТШЗ нарын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын талаар мэдээлэл хийлээ.
Шуурхай хуралдааныг zoom программаар зохион байгуулагдаж нийт 14 сум, 65 байгууллага хамрагдсан
юм.
Санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан нийт 191 төсвийн шууд захирагчийн 149-д дүгнэлт өгч, 35-ыг түүвэрт хамруулж, 7-д итгэл үзүүлсэн. Үүнээс 99 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг Төрийн аудитын байгууллага гүйцэтгэж, 50 байгууллагыг хувийн аудитын компани гүйцэтгэсэн. /ХААН КОНСАЛТИНГ ХХК/
2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 47,6 тэрбум төгрөгийн 466 алдаа, зөрчил илрүүлж 74 залруулга, 57 төлбөрийн акт, 290 албан шаардлага, 45 зөвлөмж өгч ажилласан. Мөн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийтлэг гарсан алдаа, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
Аудитаар нийтлэг гарсан алдаа, зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж, чиглэл өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх