Уг хурлаар салбар зөвлөлийн ажиллах журам, 2021 оны эхний хагас жилийн зөвлөлийн сонсгол мэдээллийн хуваарийг хэлэлцэн баталлаа.
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь үндсэн 6 чиглэлийн арга хэмжээнд 53 ажил төлөвлөн ажиллаж байна.
2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дэлхий нийтийг хамраад буй цар тахлын нөхцөл байдалд уялдуулж эрх зүйн сургалт , сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг тооцох чиглэлийг гол зорилт болгон тусгасан байна.