Буйр нуурт живсэн хоёр автомашиныг татан гаргалаа

2021/02/22
Буйр нуурт живсэн хоёр автомашиныг татан гаргалаа

2021 оны 1 дүгээр сард Халхгол сумын Буйрын нуурт 7 хоногийн зайтай 2 тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн бөгөөд татан гарган авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгууллаа.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэн Г-ын эзэмшлийн суудлын автомашин осолдсон бол, 01 дүгээр сарын 31-ны өдөр иргэн Ү-ийн  Нюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмөрч живсэн. Тодруулбал тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нууранд осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг энэ сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулж, Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан 8-9 метрийн гүнээс, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж, татан гаргажээ.

Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд иргэддээ анхааруулж байна.

Буйр нуурт живсэн хоёр автомашиныг татан гаргалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх