Улаанбаатар хотоос Дорнод аймагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр 2 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг гэрт нь ирүүлсэн.
Гэвч 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй 4 иргэнийг тухайн үед нь автобуснаас үлдээсэн. Харин иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж Улаанбаатар хотоос гарчээ.
Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг 2 дугаар сарын 10-ны өдөр СЭМТөв, Тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.
Иргэн Н нь 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3-р байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт СӨРӨГ гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймагруу нэвтэрсэн иргэн Н-ний PCR нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байлаа.
Аймгийн Онцгой Комисс, Шуурхай штаб