Энэ сарын 10-ний өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, хот хооронд, сумдын хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв

2021/02/09
Энэ сарын 10-ний өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, хот хооронд, сумдын хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв

Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 2021 оны 02 дугаар сарын 10-ний өглөөний 06:00 цагаас эхлэн 02 дугаар сарын 17-ний өдрийн 06:00 цаг хүртэл 7 хоногийн хугацаанд аймаг, хот хооронд, сумдын хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэлээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн нэгнээс эхлэн шинийн гуравны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн сумын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Хөдөөгийн сумдын замд аймгийн Цагдаагийн газар, Бүсийн төв Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн 14 пост нэмэлтээр гарч ажиллах юм.

Энэ сарын 10-ний өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, хот хооронд, сумдын хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх