Татан авалтаар ирсэн 651 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

2021/02/03
Татан авалтаар ирсэн 651 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
 Дорнод аймагт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрийн хаягаар очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлд авч байна.
2021 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Хэрлэн суманд 515 иргэн, бусад сумын 136 иргэнд давтан шинжилгээ хийж хариу бүгд СӨРӨГ гарчээ.
Цаашид 02 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд давтан шинжилгээг явуулын цэгээр тухайн иргэний хаягаар очиж, шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээний хариуг утсаар болон цахимаар илгээх юм.
Татан авалтаар ирсэн 651 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх