Дорнод аймаг 520 иргэний давтан шинжилгээг гэрийн хаягаар нь очиж аваад байна

2021/02/02
Дорнод аймаг  520    иргэний давтан шинжилгээг гэрийн хаягаар нь очиж аваад байна

Монгол улсын Онцгой комиссын зөвшөөрсөнөөр, Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нь 01-р сарын 23-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотоос 14 автобусаар нийт 585 иргэнийг аймагтаа татан аваад байгаа юм. Татан авалтаар ирж байгаа иргэдийг Монгол улсын Онцгой комиссоос гэрт нь тусгаарлан ажиглах  чиглэлийн дагуу 7-14 хоногийн хугацаатайгаар гэрийн тусгаарлалт ажиглалтад авч  мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.  

Аймгийн Онцгой комиссын 2021 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлтэйгээр гэрийн хаягаар очиж, авч байна. Иргэдээс авах давтан шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Хэрлэн суманд 437 иргэн, бусад сумын 83 иргэнд давтан шинжилгээ хийж, хариу бүгд СӨРӨГ гарлаа.. Шинжилгээний хариуг иргэдийн гар утсаар болон цахимаар илгээж мэдээллэн ажиллаж байна.

Дорнод аймаг 520 иргэний давтан шинжилгээг гэрийн хаягаар нь очиж аваад байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх